bruno groening
bruno groening
Бруно Грёнинг (1906-1959)

Бруно Грёнингийн үзэл сургаалаар оюун санааны хүчээр эдгээж эмчилж бас тусалж болно
– Эмнэлгийн практикт нотлогдох боломжтой –

mongolischenglischdeutsch

Өдий төдий амжилттай болсон тайлан илтгэлээс авсан 4-н жишээ баримт:


Мария Шопенхауэр
(84 настай Германы иргэн)
30 жилийн өмнөөс шилэн хүзүүнээс гуяны булчин хүртэл ар нуруу өвдөж байсан юм. Эмч надад өтлөлттэй холбоотой гэж хэлж байсан. 80 насан дээрээ үе мөч шархирч бүр дордох янзтай боллоо. Удаж төдөлгүй байнгын өвдөлт өдөржин шөнөжин үргэлжилдэг боллоо. 57 насандаа би тэтгэврийн наснаасаа өмнө тэтгэвэрт гарсан юм. Өвчин зовиураасаа болж явахдаа хүртэл таяг тулж явдаг байлаа. 90 насан дээрээ гар хуруу салганан чичэрдэг болсон. Намайг эмчилдэг мэдрэлийн эмч “Паркинсоны өвчин” гэж оношлосон. ”Мадопар” гэдэг эмнүүд өчүүхэн төдий л үйлчилдэг байлаа. Удаж төдөлгүй дээрээс нь хоёр чих шуугин дүнгэнэдэг өвчин бас нэмэгдлээ. Байсхийгээд толгой дүйрдэг өвчин дайрч, зовж шаналдаг боллоо. 2000 оны 5-р сард би “Бруно Грёнингийн Анд нөхдийн Хүрээлэл” гэдгийг олж сонсоод “Хайльштром”-ийн (Анагаах увидастай долгион-био гүйдэл) оюун санааны эмчилгээний арганд шилжлээ. Гэтэл жигтэй сонин юм боллоо. Хэдэн 10н жилийн өвчин зовиур аажмаар алга боллоо. Гар хуруу салганах, чих дүнгэнэж шуугихаа ч болив. Хэдэн сарын дараа бас толгой дүйрч эргэдэг өвчин ч илааршлаа. Одоо би таяггүйгээр нилээд олон км газрыг алхаж бүр уулан дээр ч гардаг болсон.

Ричард Пинер
(74 настай Канадын иргэн)
1998 оны эхээр би өөрийгөө алхахад цээж хавиар өвдөөд, амьсгал давчдаад байхыг анзаарч эхэлсэн юм. Эмч надад хэнхдэг цээжний өвчин байна гэсэн онош тавьсан. 1998 оны 4 сард зүрхээр хатган өвдөж Их Сургуулийнхаа эмнэлэгт хүргэгдсэн юм. Жил өнгөрөх тусам миний эрүүл мэндийн байдал улам муудлаа. Бага зэргийн хүчтэй хөдлөхөд амьсгал боогдон зүрх хатган өвддөг байлаа. Түргэн алхаж ч болохгүй, шатаар дээшээ өгсөн алхахдаа хүртэл цээж давчдан түр амсхийн зогсдог байлаа. 2005 оны 10 сард Бруно Грёнингийн үзэл сургаалын тухай мэдэж аваад “Хайльштром” (анагаах увидастай гүйдэл, долгион)-оор эмчлүүлж эхэлсэн. 2006 оны 1-р сараас эхэлж амьсгал давчдах өвчнөөсөө, бас зүрхний өвчнөөсөө салж эхэлсэн. Одоо би өдөр бүр хоёр миль зайнд хөнгөн шингэн алхаж, бас хүнд юм өргөн биеийн хүчний дасгалыг ямар ч саад хүндрэлгүй хийдэг боллоо.

Верена Конрад
(58 настай Швейцарийн иргэн)
15 жилийн турш миний баруун өвдөг шархирч өвддөг өвчнөөр өвдөж шаналдаг байлаа. Өвчин зовиур өдөр өдрөөр даамжирсаар бүр хөдөлж ч чадахгүй болгосон. Янз бүрийн эмчилгээ хийлгээд ч тус болоогүй, эм уухаар бага зэрэг өвдөлтийг намдаахаас цаашгүй, өвдөлт дахиад л сэдэрдэг байлаа. 1996 оны эхээр би Бруно Грёнингийн анд нөхдийн хүрээлэлд орсон. 1996 оны сүүлээр өвчин зовиур бүр алга болсон. Тэгээд л би ууланд авиран гарч, гимнастик хийн, цэцэрлэгт хүрээлэнд цэцгээ тарьж чаддаг болсон доо.

Роберт Бёмер
(25 настай Австри иргэн)
Бараг 3 жилийн турш сэтгэл гутралын өвчнөөр шаналсан. Амиа хорлох тухай ч бодож, айдас түгшүүрт автагдаж, бүх юманд сонирхолгүй болж, уйтгар гунигтай, шалгалтын тухай түгшин бодож хар дарж зүүдэлдэг байлаа. Байнга орондоо хэвтдэг байлаа. Сэтгэл заслын эмчилгээ нь түр зуур л аргацаасан. 1995 оны 3-р сард Бруно Грёнингийн эмчилгээний арга барилд шилжин орсоноор нэг их удаж төдөлгүй яагаад ч юм, ямар ч шалтгаангүйгээр өөрийн эрхгүй удаан хугацааны турш инээж үзээгүйгээ анх удаа үзэж, гэв гэнэт миний инээд хүрч инээдээ барьж чадалгүй инээд алдаад сэтгэл тавирах шиг болсон юм. Тэгээд л би зүв зүгээр болчихсон юм даа. Цаглашгүй их баяр баясгалан тэгж эргэж ирсэн. Сэтгэл санааны тэр их дарамтаас тэгж гарсан юм.

Эмч нарын хяналтан дор хийх байгалийн, энгийн бөгөөд үнэгүй арга зам
Анагаах ухааны бүхий л салбарт бүх хүрээнд оюун санааны хүчээр эмчилж болдогийг таньж мэдсэнээр нарийн мэргэжлийн салбарынхан ч бас анхаарлаа үүнд улам их хандуулах болжээ. Тухайлбал, энэ чиглэлд ганцхан Бруно Грёнинг (1906-1959) гэдэг хүний нэр байнга гардаг. Тавиад оны үед тэр хүн дэлхийн янз бүрийн орны хүмүүсийн анхаарлыг байнга татаж байсан юм. ”Эдгээх увидастай био-гүйдэл” гэгч оюун санааны хүчээр эмчлэх аргыг амжилттай нэвтрүүлж энэхүү мэдлэг мэдээллийг бидэнд өвлүүлж үлдээсэн билээ. Амжилттай болсон олон тооны баримтжуулсан илтгэл түүний эмчилгээний үйлчилгээ хичнээн их үр нөлөөтэй болохыг батлан харуулж байгаа юм.

Бруно Грёнингийн үзэл сургаал
Хэдэн мянган жилийн өмнөөс соёлжсон хүн төрөлхтөн өвчин зовиурыг эмчилж чаддаг “дээд хүч”, ”увидас” байдаг гэж ярилцдаг байжээ. Тэгж ярилцаж байсан зүйл ч бас Бруно Грёнингийн үзэл сургаалд үндэс суурь нь болж өгчээ. Тэрээр хүнийг өдөр тутам цэнэгээ хэрэглэн дуусаад дахиж цэнэглэгддэг зай хураагууртай адилтган үздэг байжээ. Бодгаль хүний бие шинэ хүчээ сэлбэн авч байгааг Бруно Грёнинг: “Сайн сайхан юманд итгэх нь эрүүлжихийн угтал юм. Хүний бүх биеээр нь тойроод эдгээх увидастай долгионууд хүрээлэгдсэн байдаг” гэж тайлбарладаг. Бруно Грёнингийн үзлээр бол Бурхан бол хамгийн чадварлаг, хүчирхэг эмч юм гэж үздэг. Тэрээр эдгээж болдоггүй өвчин гэж байхгүй, гагцхүү хүмүүс л оюун санааны тэрхүү үйлчлэл-үр нөлөөг нээн илрүүлж чадахгүйд байгаа юм. Бүх юманд битгий найдаж даатгаж бай, өөрсдийгөө хичээцгээ” гэж байнга захидаг байсан юм.

Анагаахын салбарын эрдэмтдийн мэргэжлийн баг
МҮФ (Medizinisch-Wissenschaftliche Fachgruppe гэсэн герман үгийн товчлол) гэдэг нь эгнээндээ 60 гаруй орны хэдэн мянган эмч, эмнэлгийн ажилтнуудыг багтаасан олон улсын холбоо юм. 1992 оноос тус холбоо нь Бруно Грёнингийн эмчилгээний арга барилаар хийсэн эмчилгээний үр дүнг хянаж, ажиглалт хийн үйл ажиллагаагаа явуулж байна. Хувиараа эмнэлгийн үйлчилгээ эрхэлдэг эмч нарын амжилттай болсон тайлан илтгэлүүдийг шинжлэх ухааны талаас нь баталж, баримтжуулдаг болно. Ингэснээр сүүлийн хэдэн жилд Бруно Грёнингийн оюун санааны хүчээр анагаах нь гэсэн үзэл сургаалыг батлах хангалттай хэмжээний архивийн материалыг хуримтлуулах боломжтой боллоо. Дэлхийн янз бүрийн орнуудад өвчин зовиурандаа шаналж яваа хүмүүст туслах зорилгоор энэхүү мэдлэг туршлагыг бусдад түгээн дамжуулах зорилгоор МҮФ буюу Анагаахын салбарын эрдэмтдийн баг тогтмол хэвлэлээр дамжуулан нийтлэл гарган, бусадтай мэдлэг туршлагаасаа харамгүй хуваалцахын тулд өөрийн Герман орон дотроо болон гадаадын мэргэжил нэгт нөхдүүддээ, сонирхогч хүн болгонд зориулж мэргэжлийн чуулга уулзалтыг зохион байгуулдаг болно.
Анагаахын салбарын эрдэмтдийн мэргэжлийн баг буюу МҮФ-тэй доорхи хаягаар холбоо тогтоож болно:
www.bruno-groening.org
Энэхүү цахим хуудаснаас та Бруно Грёнингийн тухай мэдэх гэсэн бүх зүйлээ, мөн Бруно Грёнингийн анд нөхдийн хүрээллийн тухай, МҮФ-Анагаахын салбарын эрдэмтдийн баг хийгээд амжилттай болсон 200 гаруй тайлан илтгэлүүдийн тухай үзэж болно.

Бруно Грёнингийн Анд нөхдийн хүрээлэл
Бруно Грёнингийн анд нөхдийн хүрээлэл гэж дэлхий даяар өргөн тархсан оюун санааны хүчээр анагаахуй гэдэг томоохон нийгэмлэгүүдийн нэгээхэн хэсэг нь юм. Сонирхсон хэн боловч энэхүү хүрээлэлд оюун санаагаар эмчлэх, эмчилгээний үр нөлөөтэй гүйдлийг үнэгүй суралцах боломжтой. Бие махбодийн бүр олон жилийн өвчин зовиурыг ихэнх тохиолдолд илааршуулж гайхамшигт үр дүнд хүрч байсан. Өөр бас хүүхдүүд, амьтан, ургамал зэргийг амжилттай туршиж явуулсан тайлан илтгэл зэргээс харахад анагаах чадалтай үр нөлөө нь өөр гадны нөлөөлөл байв уу, эсвэл өөрийнх нь нөлөөлөл байв уу гэмээр сэтгэгдлийг төрүүлж байсан юм. Харин ч бүр эмнэлгийн шинжилгээгээр эмчилгээний эерэг нааштай үйлчлэл нь оюун санааны анагаах увидастай хүч чадалд байна гэдгийг тогтоогоод байна. Бруно Грёнингийн анд нөхдийн хүрээллийн бүхий л үйл ажиллагаа нь үнэ төлбөргүй явагддаг бөгөөд бүх зардлаа сайн дурын хандив, өглөг барьцаар нөхдөг болно. Бруно Грёнингийн үзэл баримтлалын гол үндсэн зарчим нь Сайн дурын үйл ажиллагааг гол болгоно. Тус Анд нөхдийн хүрээллээс хэн ч гэсэн орхин гарч болно. Санхүүгийн болон хуулийн ямар нэгэн шахалт албадлаганд байлгахгүй. Эрүүл мэндийн зөвлөлгөө өгдөггүй, эмнэлгийн шинжилгээ хийдэггүй бөгөөд (эмнэлэг шиг) үйлчилгээ хийдэггүй болно.

Залуучуудад ч бас тус дэм үзүүлдэг
Архинд донтох, мансууруулах бодисонд донтох өвчнийг ч, айдас түгшүүр, сэтгэлийн гутрал, сэтгэл санааны бусад зовиур өвчнийг ч оюун санааны хүчээр эмчилж болдогийг нилээд олон баримт илтгэлүүд харуулж байна. Иймэрхүү өвчнүүдийг эдгэрүүлэх зорилго бүхий залуучуудад чиглэсэн салбар Бруно Грёнингийн хүрээлэлд ч бас байдаг болно.

“Бруно Грёнингийн гайхамшигт үзэгдэл” гэдэг баримтат киноны тухайд:
Тус кино нь Бруно Грёнингийн амьдралын замнал хийгээд түүний амьдалын янз бүрийн цаг үеийг тод томруунаар харуулсан болно. Жинхэнэ эх киноноос болон дуу, дүрс бичлэгийн архив, томоохон уран сайхны киноноос авсан хэсэг, мөн 50 гаруй (биеэ эдгэрүүлсэн өвчтөн) гэрчүүдийн ярилцлага орсон болно. Биеэ эдгэрүүлсэн өвчтөн, гэрчүүдийн хэлж ярьж байгаагаар киноны үр нөлөө, ач холбогдол нь уг кинонд оршино. Үзэгчдийн хэлж ярьж байгаагаар бол үзэгчид уг киног үзэж байхад биед нь тийм гэхийн аргагүй хүч өгч, бие нь жирсхийж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байсан гэнэ. Заримынх нь өвчин зовиур ор мөргүй алга болсон гэж мэдүүлж байсан. Үзэгчдийн нэг болох Хорст Хёк (68 настай) гэгч хэлэхдээ: “Би 30 гаруй жил спасмийн бронхитийн багтраа өвчнөөр шаналж явсан юм. Шөнө нь 2-3 удаа хоолойгоор багтардаг байлаа. 2004 онд энэ киног үзсэнээс хойш энэ өвчний шинж тэмдэг ул мөргүй алга болсон юм.” гэж байлаа.

Илүү тодорхой мэдээллийг доорхи сайтнаас үзэж болно:
www.bruno-groening-film.org

Монголын Урлаг