Холбооны Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн хүрээнд Монголын уран зургийн галерейд "Уран зураг сэргээн засварлах лаборатори байгуулах" төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол

2022.02.28

“Уран зураг сэргээн засварлах лаборатори байгуулах“ төслийг ХБНГУ-н гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийн хүрээнд хэрэгжихээр болов

Projektstart zur Einrichtung einer Gemälderestaurierungswerkstatt in der Nationalgalerie der Mongolei – Finanzierung durch das Kulturerhalt-Programm des Auswärtigen Amtes der Bundesrepublik Deutschland

Als Chefkurator der Nationalen Kunstgalerie der Mongolei bin ich seit 2018 für die Außenbeziehungen der Galerie zuständig. Als erstes Projekt initiierte ich das Thema „Gemälderestaurierung“. Über dieses Vorhaben habe ich die Deutsche Botschaft in der Mongolei und das Goethe Institut aufmerksam gemacht, anschließend fanden mehrere Termine und Ausstellungen zu diesem Thema statt. Wir freuen uns sehr über die offizielle Mitteilung, dass der Projektstart zur Einrichtung einer Gemälderestaurierungswerkstatt in der Nationalen Kunstgalerie der Mongolei eine Finanzierung durch das Kulturerhalt-Programm des Auswärtigen Amtes der Bundesrepublik Deutschland erhält.

Ich möchte mich ausdrücklich bei dem damaligen Botschafter Herrn Stefan Duppel, dem Kulturreferenten der Botschaft, die von Anfang an unser Projekt herzlichst unterstützt haben und dem aktuellen Botschafter Herrn Jörn Rosenberg sowie den Mitarbeitern der Botschaft bedanken!

OTGO Otgonbayar Ershuu
Chief Curator and External Affairs of The National Art Gallery of Mongolia
Am 28.02.2022 Berlin

Монголын Уран Зургийн Галерейн ерөнхий Кураторын хувьд гадаад харилцааг хариуцсан хүндтэй ажлыг 2018 оноос хүлээж аваад хамгийн анх санаачлан хэрэгжүүлсэн “Уран зураг сэргээн засварлах“ төсөл Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин Сайдын Яам болон Гёте Институттэй биечлэн холбогдож олон уулзалт зохион байгуулсны үр дүнд Монголын Уран Зургийн галерэйд “Уран зураг сэргээн засварлах лаборатори байгуулах“ төслийг ХБНГУ-н гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийн хүрээнд хэрэгжихээр болсон сайхан мэдээг дуулгахад таатай байна.

Анх энэ төслийг танилцуулж шаррдлагатай судалгаа хийж байх үед энэ төслийг ахнаасаа нааштай хүлээн авч дэмжин ажиллаж байсан тэр үеийн Элчин сайд ноён Штефан Дуппел (Stefan Duppel) болон соёлын хэргийг хариуцсан хамт олон мөн одоогийн Элчин сайд ноён Ёорн Розенберг (Jörn Rosenberg) түүнчлэн ХБНГУ-н ЭСЯ-ны хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье!

Э.Отгонбаяр
Монголын Уран Зургийн Галерейн ерөнхий Куратор
Берлин хот 2022 оны 2 сарын 28 нд

Холбооны Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн хүрээнд Монголын уран зургийн галерейд "Уран зураг сэргээн засварлах лаборатори байгуулах" төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол
Холбооны Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн хүрээнд Монголын уран зургийн галерейд "Уран зураг сэргээн засварлах лаборатори байгуулах" төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол 2022.02.28

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийн хүрээнд Монголын Уран зургийн галерейд “Уран зураг сэргээн засварлах лаборатори байгуулах“ төсөл хэрэгжинэ.

Монголын уран зургийн галерей нь 1991 оноос Монголын орчин үеийн дүрслэх урлагийн сор бүтээлүүдийг ард түмний хүртээл болгох, хадгалан хамгаалах, шинэ үеийн хүүхэд залуучуудад урлагийн боловсрол олгох зорилготой байгуулагдан үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж өдгөө 31 дэх жилтэйгээ золгож байна.

2009 оны 5 дугаар сарын 19-ний өдөр цахилгааны улмаас Монголын уран зургийн галерейн уран зургийн сан хөмрөг гал түймэрт өртсөн бөгөөд энэхүү галын аюулаар Монголын дүрслэх урлагийн сор болсон 900 орчим бүтээлүүд өртсөн харамсалтай үйл явдал болсон юм. Галд өртсөн бүтээлүүд нь Монголын түүх, нийгмийн байдал, ахуйн болон байгалийн сэдэвт, хөрөг зургууд, орчин үеийн чиглэлийн урлагийн бүтээлүүд байсан юм. Энэхүү үйл явдлаас хойш галын гэмтэлтэй бүтээлийг сэргээн засварлах ажил шат дараатай хийгдэж бага гэмтэлтэй 600 орчим бүтээлийг сэргээн засварлажээ. Уг сэргээн засварлах ажил 2016 оноос удаарширсны улмаас олон зуун Монголын дүрслэх урлагийн сор бүтээлүүд устаж үгүй болох аюул нүүрлээд байсан юм. Тиймээс 2019 оноос галын гэмтэлтэй бүтээлийг сэргээн засварлах ажлыг эрчимжүүлж Монгол улсад анх удаа “Урлагийн бүтээл үрчлүүлэх” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж 4 бүтээлийг сэргээн засварлуулаад байна. Одоогийн байдлаар галд өртсөн сэргээн засварлах, шинээр бүтээлгэх 300 гаруй уран зураг аврал хайсаар байсныг шийдвэрлэх томоохон боломж бүрдлээ.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн хүрээнд МУЗГ-н дэргэд Уран зураг сэргээн засварлах лабораторийг байгуулахад зориулан санхүүгийн дэмжлэг олгов. Тус лабораторийг олон улсын стандартад нийцсэн тавилга, багаж  хэрэгсэл, материал, орчин үеийн технологиор тохижуулснаар Монгол Улсын хэмжээнд олон улсын стандартад нийцсэн анхны уран зураг сэргээн засварлах урлан бий болж гэмтэлтэй уран зургуудыг сэргээн засварлах томоохон ач холбогдолтой.  Цаашид энэхүү лаборатори нь улсын өмчит музей, галерейдын сан хөмрөгийн уран зургуудыг сэргээн засварлаж соёлын салбар дахь цар хүрээ, үр нөлөөгөө өргөжүүлэх юм.

Мөн энэхүү иж бүрэн лабораторийн үйл ажиллагааг цаашид тогтвортой явуулах гол хүчин зүйл бол хүний нөөцийн чадавхийг сайжруулах, сэргээн засварлагчдыг чадавхижуулах явдал юм. Тиймээс уг төслийн хүрээнд галын гэмтэлтэй зураг сэргээн засварлах чиглэлээр ХБНГУ-ын мэргэжилтнүүд 3 шатлалт цогц сургалтыг удирдан явуулж 2 сэргээн засварлагчийг тусгайлан сургаж мэргэшүүлнэ. Төсөл хэрэгжих явцад хичээл болон дасгал ажлын зорилгоор гэмтэлтэй уран зургууд дээр ажиллаж зарим нэг уран зургуудыг сэргээн засварлана.

Холбооны Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн хүрээнд Монголын уран зургийн галерейд "Уран зураг сэргээн засварлах лаборатори байгуулах" төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол
Холбооны Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн хүрээнд Монголын уран зургийн галерейд "Уран зураг сэргээн засварлах лаборатори байгуулах" төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол 2022.02.28

Санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурсах ёслолын арга хэмжээг нээн ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенберг үг хэлсэн бөгөөд тэрээр “Соёлын өвийг хадгалан хамгаалах нь ямар ч улсын ард түмний хувьд маш өндөр ач холбогдолтой байдаг, учир нь соёлын өв нь өөрийн орны түүхээ анхааран дээдлэх, орчин үе дэх байр сууриа олох үндэс суурь нь болдог. Тиймээс бид Холбооны Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад ийнхүү 2 дахь удаагаа томоохон төслийн хүрээнд дэмжлэг олгож буйд баяртай байна. Энэхүү шинэ төслийн хүрээнд бид хамтдаа Монголын Уран зургийн галерейд ноу хау бий болгож, мэргэшсэн лаборатори байгуулснаар уран зургийн соёлын өвийг ирээдүйн залгамж үедээ хадгалан өвлүүлэх боломж бүрдүүлж, Герман-Монголын хамтын ажиллагааны түүхэнд дараагийн нэгэн амжилт бүхий хуудсыг нээж байна“ гэв.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин хэлсэн үгэндээ “ХБНГУ-ын зүгээс Монголын уран зургийн галерейд 100 мянган еврогийн хөрөнгө оруулалтыг хийж энэ хүрээнд олон улсын стандартад нийцсэн уран зураг сэргээн засварлах лабораторийг байгуулж, түүх соёлын дурсгалт зүйлийг анхны төрхөөр нь сэргээн засварлах ажилд бодит дэмжлэг болох юм. Энэ нь хоёр улсын соёлын салбарын гадаад хамтын ажиллагаа шат ахисан, манай улсын дүрслэх урлагийн салбарын сэргээн засварлалтын чиглэлд бодитой дэвшил авчирсан алхам боллоо” гэдгийг тэмдэглэсэн бөгөөд цаашид энэхүү лаборатори нь галын гэмтэлтэй бүтээлүүдийг сэргээн засварлахаас гадна сэргээн засварлагч нарыг мэргэжил, арга зүйгээр хангах, хүний нөөцийн чадавхыг сайжруулах зэрэг томоохон оюуны болон соёлын хөрөнгө оруулалт болж байна гээд энэхүү төслийг эхлүүлэхэд гар бие оролцсон хүн бүрд дахин талархал илэрхийлж амжилт хүслээ. 
 
Төсөлд дэмжлэг үзүүлэх тухай гэрээг өнөөдөр байгуулснаар сэргээн засварлах лаборатори байрлах өрөөний засвар, тохижуулалтыг нэн даруй эхлүүлж, 2022 оны 9-р сард хичээлийн жил эхлэхэд шинэ сэргээн засварлах лабораторийг нээж, сэргээн засварлагчдын эхний сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн болно. МУЗГ нь төслийн хэрэгжилт, ахицын тухай цаашид тогтмол мэдээлж, үндэсний ач холбогдол бүхий уран зургуудийн сэргээн засварлах явц, орчин үед сэргээн засварлагчийн нарийн мэргэжил эзэмших ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах юм.

Холбооны Гадаад хэргийн яам нь энэхүү нийт 13 сарын хугацаанд хэрэгжих төсөлд зориулан 100.000 еврогийн дэмжлэг үзүүлэх бөгөөд Монгол дахь Гёте Институт, Монгол Улсын Соёлын яам, Монголын Урлагийн зөвлөл, “Эм Си Эс” групп зэрэг дэмжигч болон түнш байгууллагууд төслийн хүрээнд хамтран ажиллана.

Холбооны Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн хүрээнд Монголын уран зургийн галерейд "Уран зураг сэргээн засварлах лаборатори байгуулах" төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол
Холбооны Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн хүрээнд Монголын уран зургийн галерейд "Уран зураг сэргээн засварлах лаборатори байгуулах" төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол 2022.02.28

Deutsche Botschaft in der Mongolei
Bericht am 01.03.2022 Ulaanbaatar
www.facebook.com/GermanEmbassyUlaanbaatar

Projektstart zur Einrichtung einer Gemälderestaurierungswerkstatt in der Nationalgalerie der Mongolei – Finanzierung durch das Kulturerhalt-Programm des Auswärtigen Amtes

Die feierliche Vertragsunterzeichnung zum Projekt fand gestern in der deutschen Botschaft Ulan Bator statt. Botschafter Rosenberg und Frau Sarantuya Byambajaw, Direktorin der Nationalgalerie der Mongolei unterzeichneten in Anwesenheit der Kulturministerin der Mongolei, Frau Nomin Chinbat, den Vertrag über die Gewährung einer finanziellen Unterstützung.

Die Nationalgalerie der Mongolei, gegründet 1991, ist bereits seit 31 Jahren der zentrale Sammel- und Ausstellungsort für moderne mongolische Kunstwerke von großer kultureller Bedeutung und engagiert sich zudem für Kunstausbildung für Kinder und Jugendliche.

Am 19. Mai 2009 beschädigte ein Brand infolge einer Stromstörung in der Nationalgalerie rund 900 historische und bedeutende Kunstwerke. Seitdem konnten rund 600 der betroffenen Werke mit geringeren Schäden in mehreren Phasen restauriert werden. Die Restaurierungsarbeiten verzögerten sich jedoch seit 2018, so dass Hunderte von herausragenden Werken der bildenden Kunst in der Mongolei Gefahr liefen, zerstört zu werden.

Daher finanziert das Auswärtige Amt der Bundesrepublik Deutschland aus Mitteln seines Kulturerhalt-Programms die Einrichtung einer Restaurierungswerkstatt in der Nationalgalerie der Mongolei. Sie wird mit Geräten und Materialien nach internationalem Standard ausgestattet und so zum ersten spezialisierten Labor der Mongolei werden, in dem die Nationalgalerie dauerhaft an der Restaurierung der eigenen beschädigten Gemälde arbeiten kann. Perspektivisch soll die neue Werkstatt auch weiteren staatlichen Museen landesweit als Anlaufstelle für Restaurierungen dienen.

Um nachhaltig Expertise aufzubauen, sollen im Rahmen des Projektes außerdem zwei Restauratoren der Nationalgalerie in der neuen Werkstatt unter Anleitung deutscher Experten im Rahmen einer aus drei Blocken bestehenden Ausbildung speziell zur Restaurierung brandgeschädigter Gemälde aus- bzw. weitergebildet werden. Zu Unterrichts- und Übungszwecken wird konkret an geschädigten Gemälden der Nationalgalerie gearbeitet, sodass bereits im Projektverlauf einige der Gemälde wiederhergestellt werden.

Insgesamt stellt das Auswärtige Amt für das auf 13 Monate angelegte Projekt 100.000 € zur Verfügung. Weitere Unterstützer und Partner des Projekts sind das Goethe-Institut Mongolei, Ministerium für Kultur der Mongolei, Arts Council of Mongolia sowie die MCS Group.

Холбооны Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн хүрээнд Монголын уран зургийн галерейд "Уран зураг сэргээн засварлах лаборатори байгуулах" төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол
Холбооны Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн хүрээнд Монголын уран зургийн галерейд "Уран зураг сэргээн засварлах лаборатори байгуулах" төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол 2022.02.28

Бүгд Найрамдах Герман Улсын Элчин Сайдын Яам
Улаанбаатар 2022.01.03 Мэдээлэл:
www.facebook.com/GermanEmbassyUlaanbaatar

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийн хүрээнд Монголын Уран зургийн галерейд “Уран зураг сэргээн засварлах лаборатори байгуулах“ төсөл хэрэгжинэ

Төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол өчигдөр Улаанбаатар дахь Германы Элчин сайдын яаманд боллоо. Элчин сайд Ёорн Розенберг, Монголын Уран зургийн галерейн захирал, хатагтай Б. Сарантуяа нар Санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Соёлын сайд, хатагтай Ч. Номин оролцов.

Монголын уран зургийн галерей нь 1991 оноос Монголын орчин үеийн дүрслэх урлагийн сор бүтээлүүдийг ард түмний хүртээл болгох, хадгалан хамгаалах, шинэ үеийн хүүхэд залуучуудад урлагийн боловсрол олгох зорилготой байгуулагдан үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж өдгөө 31 дахь жилтэйгээ золгож байна.

2009 оны 5 дугаар сарын 19-ний өдөр цахилгааны улмаас Монголын уран зургийн галерейн уран зургийн сан хөмрөг гал түймэрт өртсөн бөгөөд энэхүү галын аюулаар Монголын дүрслэх урлагийн сор болсон 900 орчим бүтээлүүд өртсөн харамсалтай үйл явдал болсон юм. Энэхүү үйл явдлаас хойш галын гэмтэлтэй бүтээлийг сэргээн засварлах ажил шат дараатай хийгдэж бага гэмтэлтэй 600 орчим бүтээлийг сэргээн засварлажээ. Уг сэргээн засварлах ажил 2016 оноос удааширсны улмаас олон зуун Монголын дүрслэх урлагийн сор бүтээлүүд устаж үгүй болох аюул нүүрлээд байсан юм. Одоогийн байдлаар галд өртсөн сэргээн засварлах, шинээр бүтээлгэх 300 гаруй уран зураг аврал хайсаар байсныг шийдвэрлэх томоохон боломж бүрдлээ.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн хүрээнд МУЗГ-н дэргэд Уран зураг сэргээн засварлах лабораторийг байгуулахад зориулан санхүүгийн дэмжлэг олгов. Тус лабораторийг олон улсын стандартад нийцсэн тавилга, багаж хэрэгсэл, материал, орчин үеийн технологиор тохижуулснаар Монгол Улсын хэмжээнд олон улсын стандартад нийцсэн анхны уран зураг сэргээн засварлах урлан бий болж, гэмтэлтэй уран зургуудыг сэргээн засварлах томоохон ач холбогдолтой. Цаашид энэхүү лаборатори нь улсын өмчит музей, галерейнуудын сан хөмрөгийн уран зургуудыг сэргээн засварлаж соёлын салбар дахь цар хүрээ, үр нөлөөгөө өргөжүүлэх юм.

Мөн энэхүү иж бүрэн лабораторийн үйл ажиллагааг цаашид тогтвортой явуулах гол хүчин зүйл бол хүний нөөцийн чадавхийг сайжруулах, сэргээн засварлагчдыг чадавхижуулах явдал юм. Тиймээс уг төслийн хүрээнд галын гэмтэлтэй зураг сэргээн засварлах чиглэлээр ХБНГУ-ын мэргэжилтнүүд 3 шатлалт цогц сургалтыг удирдан явуулж 2 сэргээн засварлагчийг тусгайлан сургаж мэргэшүүлнэ. Төсөл хэрэгжих явцад хичээл болон дасгал ажлын зорилгоор гэмтэлтэй уран зургууд дээр ажиллаж зарим нэг уран зургуудыг сэргээн засварлана.

Холбооны Гадаад хэргийн яам нь энэхүү нийт 13 сарын хугацаанд хэрэгжих төсөлд зориулан 100.000 еврогийн дэмжлэг үзүүлэх бөгөөд Монгол дахь Гёте Институт, Монгол Улсын Соёлын яам, Монголын Урлагийн зөвлөл, “Эм Си Эс” групп зэрэг дэмжигч болон түнш байгууллагууд төслийн хүрээнд хамтран ажиллана.

OTGO
  1 March 2022, Berlin

Mongolian Art