Ardiin jujigchin, nert duuchin Dembereliin Jargalsaikhan
Jargalsaikhan Demberel
Ardiin jujigchin, nert duuchin Dembereliin Jargalsaikhan
Ardiin jujigchin, nert duuchin Dembereliin Jargalsaikhan
Ardiin jujigchin, nert duuchin Dembereliin Jargalsaikhan
Ardiin jujigchin, nert duuchin Dembereliin Jargalsaikhan
Ardiin jujigchin, nert duuchin Dembereliin Jargalsaikhan
Ardiin jujigchin, nert duuchin Dembereliin Jargalsaikhan
Ardiin jujigchin, nert duuchin Dembereliin Jargalsaikhan
Ardiin jujigchin, nert duuchin Dembereliin Jargalsaikhan
Ardiin jujigchin, nert duuchin Dembereliin Jargalsaikhan
Ardiin jujigchin, nert duuchin Dembereliin JargalsaikhanArdiin jujigchin, nert duuchin Dembereliin Jargalsaikhan






Дэмбэрэлийн Жаргалсайхан
The best artists of Mongolia - Der Beste Künstler der Mongolei - Монгол Улсын Ардын жүжигчин
1939-2011

Монгол Улсын Ардын жүжигчин, орчин цагийн дуурийн урлагийн нэрт төлөөлөгч, алдарт дуучин, соёл урлагийн ахмад зүтгэлтэн Дэмбэрэлийн Жаргалсайхан.

Д.Жаргалсайхан 1939 онд Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг Доргоно гэдэг газар төржээ. Тэрээр 1948-1954 онд Дашбалбар, Баян-Уул сумын дунд сургуульд суралцаж, 1956-1959 онд Дорнод аймгийн Хөгжимт драмын театр, Улсын хөгжимт драматик театрт дуучин, гоцлол дуучнаар ажиллаж, монголын соёл, урлагийн бахархалт үйлсийн гараагаа эхэлсэн юм. 

Д.Жаргалсайхан 1961-1966 онд Бүгд Найрамдах Болгар Ард Улсын Үндэсний хөгжмийн академид суралцаж дуурийн дуучны мэргэжил эзэмшжээ. 

1966-1990 онд Монгол Улсын Дуурь, Бүжгийн Эрдмийн Театрт гоцлол дуучнаар ажиллаж, үзэгч түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн, үндэсний болоод дэлхийн хэмжээний түвшинд хүрсэн алдарт дуучин, уран бүтээлч.

Ardiin jujigchin, nert duuchin Dembereliin Jargalsaikhan

Д.Жаргалсайхан:

- “Учиртай гурван толгой” дуурийн Балган

- “Мартагдашгүй 42 хоног” дуурийн Хасбаатар

- “Тэмцэл” дуурийн Дандар 

- А.Бородины “Игорь ван” дуурийн Кончак

- С.Сметоны “Худалдагдсан бэр” дуурийн Кецал

- Ш.Россиний “Севилийн үсчин” дуурийн Дон Базило 

зэрэг 20 гаруй дуурийн 30 гаруй дүрийг мэргэжил, уран чадварын өндөр түвшинд бүтээж, монголын болон дэлхийн сонгодог урлагийн алтан санд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

Ardiin jujigchin, nert duuchin Dembereliin Jargalsaikhan

Тэрээр дуурийн дүрийн жүжиглэх уран чадварыг өндөр түвшинд үзүүлсэн, нийтийн дууны арга маягийг шинэ түвшинд гаргаж ирсэн, яруу сайхан аргил хоолойтой, ховорхон заяатай, төр засаг, түмэн олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн алдарт дуучин, “Хэрлэн мөрөн” шигээ уужуу тайван дөлгөөн, жирийн гүндүүгүй сайхан эр хүн.

Д.Жаргалсайхан Зөвлөлт Холбоот Улс, Болгар, Унгар, Чехословак, Австри, Вьетнам, БНАСАУ, Хятад, Энэтхэг, Финлянд, Югослав зэрэг олон оронд монголын ард түмний дуу хоолой болж, дэлхийн тайзнаа ая дуугаа өргөсөн билээ. 

Дэлхийн залуучууд, оюутны YI, YII, YIII, IX (6,7,8,9) их наадамд оролцож ардын болон дуурийн, дууны төрлөөр удаа дараа тэргүүн байруудыг хүртэж, монголын дуурийн дуу хөгжмийн урлагийг дэлхийн дэвжээнд хүргэсэн билээ. 

Д.Жаргалсайхан “Хэдэн гялаан хонь”, “Ёохор хатаръя”, “Хормой нь хийсээд давлаа” зэрэг ардын дуунуудыг мэргэжлийн дуучдад зориулан найруулж, өөрөө дуулсан нь нийтийн дууны урлагт шинэчлэл болсон юм. 

Д.Жаргалсайханы бүтээсэн “Дуулах эгшгээр үр томохуй” дуулах арга зүйн ном, “Халуун элгэн нутаг”, “Баавай Чингэс” нэртэй 40 гаруй дуу, ари, романс бүхий цомгууд нийтийн хүртээл болсон юм. 

Мэргэжлийн уран бүтээлчдэд зориулан “Дуумни зэдэлыш”, “Хүндэтийн дээж”, “Ганцхан туулах насных” хэмээх дууны түүвэр боть эмхэтгэн ноотолж, дуучны хоолойн төрлөөр ангилан хэвлүүлсэн юм. Өөрийн амаргүй бөгөөд бахархалтай хувь тавилан, урлагийн хүний ертөнцийг үзэх үзлийг “Мартаагүй” дурсамж номоороо хэний ч болов сэтгэл зүрхийг эзэмдсэн бүтээл болгон туурвисан билээ.

Д.Жаргалсайхан 1987-1989 онд Монголын Урлагийн Ажилтны Холбооны даргаар ажиллаж, Соёл, урлагийн их сургууль, Хөгжим, бүжгийн коллежид багшилж, дуурийн ирээдүйн залуу дуучдыг бэлтгэхэд өөрийн авьяас билэг, мэргэжил, мэдлэгээ зориулж, Монголын урлагийн алтан үеийн ахмад уран бүтээлчдийн “Эртний сайхан” чуулгад дуучнаар ажиллаж байлаа.

Ardiin jujigchin, nert duuchin Dembereliin Jargalsaikhan

Д.Жаргалсайханы Монголын соёл урлагт оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж:

- 1969 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гавьяат жүжигчин

- 1976 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын жүжигчин 

- 1988 онд БНБАУ-ын Крилл-Методийн 1 дүгээр зэргийн одонгоор

- 2006 онд Оросын Холбооны Буриад Улсын Ардын жүжигчин

- ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Агийн Буриадын Үндэсний Тойргийн Гавьяат жүжигчин 

цолоор тус тус шагнагдсан юм.

Ardiin jujigchin, nert duuchin Dembereliin Jargalsaikhan 


Алдарт дуучин Д.Жаргалсайханы уужим талибуун, ховорхон аргил хоолой, жүжиглэх урлагийн их авьяас билэг, тууштай хөдөлмөрч, даруу зан чанар, бүтээл туурвил нь үзэгч түмний сэтгэл зүрх, үндэсний болоод дэлхийн соёл урлагийн алтан сан хөмрөгт мөнхрөхсөн болно.

Монголын Урлаг