ZURAG Galerie in Berlin
ЗУРАГ Галерей otgo-art_facebook

ЗУРАГ галерей нь энэ жил Герман улсын нийслэл Берлин хотод үүсгэн байгуулагдсан ба Монголын урлагийн түүхэнд хамгийн анхны удаа, Монгол хүн хилийн чанадад үүдээ нээсэн хувийн, байнгын үйл ажиллагаатай галерей юм.

ЗУРАГ галерей цогцолбор нь  хотын төвд байрладаг, хоёр давхар, давхар бүрт нарийн хийцний гантиг шал, байгалийн чулуун хана бүхий 15 x 7 метр үзэсгэлэнгийн танхим болон гаднаа үйл ажиллагаа зохион байгуулахуйц талбайтай.

ЗУРАГ галерейг үүсгэн байгуулагч, галерейч Эршүүгийн Отгонбаяр нь эх орондоо "Монгол зураг" ангийг 1998 онд дүүргэж улмаар уран бүтээлч, Монгол зураг болон Монголын түүх судлаачаар бие даан ажиллаж байгаад 2005 онд Берлинд ирж тус хот дахь Герман Улсын Урлагийн Их Сургуульд урлаг судлаач, урлагийн менежер мэргэжлээр 3 жил суралцаж магистрын зэргээр төгссөн. Тэрбээр олон оронд бие даасан болон хамтын үзэсгэлэнгүүдэд оролцон зохион байгуулж байсан туршлагтай.

ЗУРАГ галерейд Э.Отгонбаярын бие даасан байнгын үзэсгэлэнгээс гадна Монголын болон олон улсын уран бүтээлчдийн үзэгэлэнгүүд тавигдах болно. Үүнд: уран зураг, монгол зураг, хар зураг, уран баримал, гэрэл зураг, график, уран бичлэг, видео, болон орчин үеийн бүх урлагийн төрлүүд орно.
Тавигдах уран бүтээл зайлшгүй орчин үеийнх байх шаардлагагүй (ёсгүй), харин өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой оригинал эх хувь байх нь чухал.

ЗУРАГ галерей үзэсгэлэн гаргахын зэрэгцээ бусад урлаг соёлын олон арга хэмжээ болох кино, концерт, илтгэл, хөгжим, бүжиг, уран бүтээлчдийн ярилцлага, уран зохиол, номын баяр, воркшоп, бясалгалийг тус тус зохион байгуулахаар төлөвлөж байна.

ЗУРАГ галерейд үзэсгэлэн гаргах хүсэлтэй уран бүтээлчид холбогдох материалаа е-майл
gallery@zurag.de болон шуудангаар явуулахаас гадна биечлэн ирж уулзаж болно.

ЗУРАГ галерейн үзэсгэлэнгийн танхимуудыг богино болон урт хугацааны арга хэмжээнд түрээслэж болно.

ЗУРАГ галерей нь үйл ажиллагаагаа хөгжүүлэх үүднээс олон улсын галерей, музей болон урлагийн байгууллагуудын зохион байгуулагч кураторуудтай хамтран ажиллах бодлогыг эрхэмлэн харилцаа холбоогоо өргөжүүлж байна.

ЗУРАГ галерейн эрхэм зорилго нь Монголын соёл урлагийг зөв эерэг талаас нь харж судлаж улмаар гадаадад таниулан сурталчлах, нэр хүнд үнэлгээг нь өсгөх юм. Энэ тал дээр олон улсад танигдаагүй, судлагдаагүй үлдсэн маш олон чиглэлүүд байна.

Нэгэн цагт дэлхийг турайн төвөргөөнөөр цочируулж Монгол гэдэг нэрийг ертөнцийн чихнээ мөнхөд хоногшуулж чадсан Монгол хүмүүс одоо оюуны урлагаараа ахин довтлон гарч ирэх болтгуай!



'ЗУРАГ' кино, эх хувь герман хэлээр 2010 Берлин

'ЗУРАГ' кино, монгол хэлээр, Монголын үндэсний телевиз, 2011 Улаанбаатар

вэб хуудас: www.zurag.de

ZURAG Trailer (2010) AVINTH FILM BERLIN

Монголын Урлаг

ZURAG Film von Tobias Wulff
ЗУРАГ Кино

Laut, wild und schnell galoppieren die Pferde über die Ebenen mongolischer Landschaften…laufen auseinander wieder zusammen… tanzen in atemberaubender Geschwindigkeit über die Leinwand…einzelne Elemente schmelzen, lösen sich auf in einem Meer aus Farben. Bunte Wellen definieren sich zu klaren Formen. Hunderte, tausende von Pferden preschen feurig aus ihnen hervor und tragen einen immer weiter bis zu jenem Punkt, wo der Himmel die Erde berührt.

Bereits als kleiner Junge beginnt 'Otgo' (Otgonbayar Ershuu) zu malen. Sein häufigstes Motiv sind Pferde. Kleine Kinder lernen in der Mongolei reiten, bevor sie laufen können. So entsteht eine natürliche Vertrautheit zu diesen Tieren, welche in Otgos Gemälden zu sehen und zu spüren ist. Otgo hat sich auf Miniaturarbeit spezialisiert. Mittlerweile zählen Otgos Bilder zusammengerechnet weit über 500.000 Pferde.

Otgonbayar Ershuu ist „Ein Mongole mit tausenden von Pferden“, die in bunten Herden, dröhnend, über seine Leinwände galoppieren und uns in ein facettenreiches Miniaturuniversum tragen.

Minimundus erklärt uns die Welt, Otgonbayar wird uns die Mongolei, das Land der Pferde, erklären.

Wer sonst sollte es tun, wer sonst malte eine halbe Millionen Pferde?

Regie: Tobias Wulff
Laufzeit: 17 Minuten

Deutschlandpremiere:
Am Samstag den 4. Dezember 2010 ab 17 Uhr.

Adresse:
ZURAG Galerie
Böckhstrasse 26
10967 Berlin
(U-Bahn 8 Schönleinstrasse)
www.zurag.de
Tel.: 0049 (0) 176-6593 1999