mongol art gallery berlin germany'ЗУРАГ' кино, эх хувь герман хэлээр 2010 Берлин

'ЗУРАГ' кино, монгол хэлээр, Монголын үндэсний телевиз, 2011 Улаанбаатар
(Original record from the MNB broadcast)
Монголын нууц товчоо
009-0100.jpg.medium.jpeg otgo-art_facebook


Нэгдүгээр бүлэг: Тэмүжиний уг гарал ба бага насны уе

Info:
Кидан үндэстэн
Кидан үндэстэн нь Лууха голын баруун талаар нутагласан сяньби нарын тасархай гэгддэг монгол лугаа нэгэн удамтай үндэстэн юм.
Киданууд 388 оноос Муюн, Тоба Вэй улсын цэрэгт цохигдон зүүнш нүүж, Кумоси ба Кидан гэж хуваагдав. 8-р зууны сүүлчээс Кидан аймгийн дотор Елюй буюу Илү хэмээх овог цолгорон гарч, төр ёсыг байгуулжээ. Елюй овогтны 8-р үе болох Абужи (Амбагян) 907-918 оны хооронд Кидан угсаатныг нэгтгэн их төрийг байгуулжээ.
Елюй Абужи улсдаа засаг захиргааны өвөрмөц хуваарийг тогтоосон нь Өмнөд ба Умард Орд юм. Энэ нь түүний эзэмшил нутгийн онцлогоос хамаарсан ажээ. Кидан улс умард хятадын ихээхэн газар нутгийг эзэлсэн тул ийм хуваарь тогтоосон гэж болно.
Өмнөд Ордод суурьшмал тариаланч иргэд зонхилох бол Умард Ордод уугуул Кидан нар,тэдний төрөл нүүдэлчид харъяалагдаж байв.
Елүй Абужи (Амбагян) амьдралынхаа идэвхитэй хугацааг улсынхаа дотоод засаглалыг сайжруулах, улс төрийн нөлөөгөө өргөжүүлэхэд чиглүүлсний үрээр түүнээс хойш бараг 100 жилийн турш Төв Азид Кидан улс тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн юм.
Абужийн дараа үеийн хаад засаглалдаа өөрчлөлт оруулжээ. Энэ өөрчлөлт нь 10-11-р зууны үеийн Төв Ази дахь үндэстний шинэ орчныг харгалзсан бөгөөд онцолж хэлбэл тэр үед эрч хүч нь оргилон гарч ирсэн зүрчид угсаатны өөдөөс угсаа нэгт нүүдэлчдийн хүчийг ашиглах, тэднийг улс төрийн холбоотон болгоход чиглэсэн юм.
Кидан улсын үе нь өвгө нүүдэлчдийн төр ёсны уламжлалыг суурин соёлын хөрсөнд шингээх талаар сонин алхам хийсэн түүх гэж болно.
Кидан улсад 9 хааны үе залгамжилж, нийт 220 жил оршин тогтнов. Кидан улс зүрчидийн Алтан улсад мөхөөгдөх үед Елүй овгийн Даши ноён баруун зүг нүүж, Балхаш нуурт төвлөрөн нэгэн их улсыг байгуулсан нь Хар Кидан хэмээн алдаршиж, Дорнод Туркестан, Хорезмыг эрхшээлдээ оруулан 90 шахам жил (1124-1213) тогтсон бөлгөө.
 

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас