mongol art gallery berlin germany'ЗУРАГ' кино, эх хувь герман хэлээр 2010 Берлин

'ЗУРАГ' кино, монгол хэлээр, Монголын үндэсний телевиз, 2011 Улаанбаатар
(Original record from the MNB broadcast)
Монголын нууц товчоо
006-0070.jpg.medium.jpeg otgo-art_facebook


Нэгдүгээр бүлэг: Тэмүжиний уг гарал ба бага насны уе

Info:
Хабул хаан
Чингис хааны элэнц эцэг Хабул хаан нь 12-р зууны эхэн ба дунд үе буюу Кидан гүрний мөхөж (1125) ба Жүрчидийн Алтан улс байгуулагдаж байсан (1115) цаг үед Боржигин, Тайчуудын овгуудыг нэгтгэсэн Хамаг Монгол аймгийн хаан (ойролцоогоор 1123-1150) байжээ. Хабул хаан нь Боданчар мунхагийн үр удам болох Тумбинай цэцэний хүү бөгөөд түүний хоёр дахь хүү Бартан баатар нь Чингис хааны эцэг болох Есүхэй баатарын эцэг болно. Хабул хаан 1135 оны үед Өмнөд Хятадын Сүн улстай дайтаж байсан Алтан улс руу довтолж байжээ. Мөн Алтан улсын Шизон хааны сахлыг согтуугаар татан зулгаасан гэж тэмдэглэгдсэн байдаг. Барьж авчирахаар илгээсэн элч нарыг нь Хабул хаан устгасанд Шизон хаан цэрэг гарган илгээсэнд Хабул хаан бут цохин ялалт байгуулжээ.
Түүний удаа дараагийн цэрэг дайны амжилтын дүнд Алтан улс Хамаг Монголын Ханлигтай 1149-өөс 1150 оны үед найрамдлын гэрээ байгуулахад хүрч Хабул хааныг Хамаг Монголын хаан хэмээн хүлээн зөвшөөрч байжээ. Хабул хаан нас барахдаа өөрйин долоон хүүгээс бус харин Тайчуудын Амбагайд хаан сууриа залгамжлуулан үлдээсэн байна. Амбагай хаан тун удалгүй 1150 онд Татар аймагт баригдан Алтан улсад хүргэгдэн модон илжигэнд тэлэгдэн алуулсны дараа Хамаг Монголын хаан сууринд Хабул хааны дөрөв дахь хүү Хутула хаан суужээ.
Хабул хаан Гоо Хулгуа гэдэг хатантай, Охинбархаг, Бартан баатар, Хутугту Монхор, Хутула хаан, Хулан, Хадаан, Тодойн отчигин гэсэн долоон хүүтэй байсан байна. Хабул хаан нь Боданчар мунхагийн үр удам бөгөөд Хиад Боржигин овгийн өвөг болно.


Бартан баатар
Хиад Боржигины Бартан баатар нь Их Монгол Улсыг үүсгэн байгуулагч Чингис хааны өвөг эцэг ба Хамаг Монголын Хабул хааны хоёр дахь хүү байжээ. Бартан баатар нь Мэнгитү хиан, Нэгүүн тайж, Есүхэй баатар, Даридай отчигин гэсэн дөрвөн хүүтэй. Гурав дахь хүү Есүхэй баатар нь Чингис хааны эцэг болно.


Амбагай хаан
Тайчуудын Амбагай нь 1150 оны үед Хабул хааныг нас барсны дараагаар Хамаг Монголын хаан болон өргөмжлөгджээ. Татар аймагт олзлогдон Алтан улсад хүргэгдсэн байна. Алтан улс түүнийг модон илжигт хадан алжээ. Нууц товчоонд дурдсанаар Амбагай хаан Бэсүд овгийн Балхачи гэдэг хүнийг элч болгож Хабул хааны долоон хөвүүний дундахь Хутулад, өөрийн арван хөвүүний дундахь Хадаан тайжид очиж хамгийн хаан, улсын эзэн байтал охиноо өөрөө үдэж хүргэхийг надаар цээрлэл болгогтун, би татаар аймагт баригдав, таван хурууны хумсыг тамтартал, арван хуруугаа барагдтал миний өшөөг авахыг оролдогтун гэж захисан байдаг. Чингис хаан татар аймгийг эзлээд тэрэгний булд чацуулан хядахдаа эрт цагаас нааш эцэг өвгөдийг минь хорлосон гэсэн шалтгаан хэлдэг нь Амбагай хаан, өөрийн эцэг Есүхэй баатар нарын өшөөг авсан хэрэг болжээ.


 
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас